Мэдээлэл

ГОВЬ ХУВЬЦААТ КОМПАНИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

Говь ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2018 оны 10 сарын 03-ны өдрийн 10:00 цагт Говь ХК-ийн Төв дэлгүүрийн дэргэдэх Мираж ресторанд болох тул хувьцаа эзэмшигчдийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2018 оны 09 сарын 13-ны өдөр

ХУРЛААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

  1. Компанийн хувьцааг хуваах тухай асуудлыг хэлэлцэн батлах
  2. Компанийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн батлах

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар хэлэлцэх асуудал, гарах тогтоолын төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй 2018 оны 09 сарын 03-ны өдрөөс эхлэн өөрийн харилцаж буй брокер дилерийн компани дээрээ болон ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд Говь ХК-ийн төв байранд байрлах ТУЗ-ийн нарийн бичгийн даргын өрөөнд ирж танилцаж болно.

Саналын хуудсаар урьдчилан санал өгөх хүмүүс өөрийн харилцдаг брокер, дилерийн компани дээрээ очиж хурлын материалтай танилцан, саналын хуудсаа бөглөж, брокер дилерийн компанидаа эсвэл Улаанбаатар-17062, Шуудангийн хайрцаг-36/434, Говь ХК хаягаар 2018 оны 09  сарын 28-ны өдрөөс өмнө ирүүлнэ үү.

Холбоо барих:

Хурал зохион байгуулах комиссын дарга Н.Сүрэнрагчаа

Утас: 7013-9977(1002)

Гишүүд: ТУЗ-ийн нарийн бичгийн дарга    М.Сэлэнгэ

Утас: 7013-9977(1193), 9411-8277

И-мэйл: selenge.m@gobi.mn

 Говь ХК-ийн албан ёсны хаяг, байршил:

Улаанбаатар - 17062, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн гудамж, “Говь” ХК

Утас: 7013-9977, Факс: 7014-3081