ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Говь ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь Хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт компанийн эрх барих байгууллага бөгөөд хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалж, тэднийг төлөөлж компанийн үйл ажиллагааг ерөнхий удирдлагаар хангах, чиглүүлэх, үйл ажиллагаанд хяналт тавих, чиг үүргийг хэрэгжүүлдэг. ТУЗ-өөс жил бүр компанийн стратегийн зорилт, бизнес төлөвлөгөөг баталж, төлөвлөгөөний биелэлтийг сар тутмын тайлангаар хянан, холбогдох үүрэг, чиглүүлгийг өгч ажиллаж байна. Мөн дэргэдээ байнгын үйл ажиллагаатай Эрсдэл аудитын хороо, Нэр дэвшүүлэх хороо, Цалин урамшууллын хороодыг байгуулж, компанийн засаглалыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ, Эрсдэл аудитын хорооны удирдлага дор Дотоод аудитын хэлтсийг ажиллуулан компанийн хэмжээнд дотоод хяналтыг хэрэгжүүлж байна.

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДЭРГЭДЭХ ХОРООД

Эрсдэл, аудитын хороо

ТУЗ-ийн дэргэдэх Эрсдэл, аудитын хорооны зорилго нь байгууллагын нягтлан бодох бүртгэл, аудитын үйл ажиллагаа, санхүүгийн тайлагналын үнэн зөв байдал, компанийн дотоод хяналт, журмуудын нягтлан бодох бүртгэлийн стандарт, холбогдох хууль, дүрэмд нийцсэн байдал, эрсдэлийн удирдлагын бодлого, стратегийг тодорхойлох, эрсдэлийн удирдлагын хэрэгжилтэд хяналт тавих, хараат бус аудиторын мэргэжлийн ур чадвар, хараат бус байдлыг үнэлэх, сонгох зэрэг үйл ажиллагаанд хяналт тавих замаар Төлөөлөн удирдах зөвлөлийг хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

Нэр дэвшүүлэх хороо

ТУЗ-ийн дэргэдэх Нэр дэвшүүлэх хорооны зорилго нь компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийг ТУЗ-ийн гишүүд, Гүйцэтгэх захирал, бусад гүйцэтгэх удирдлагууд, эрх бүхий албан тушаалтнуудыг сонгон шалгаруулах, тэдгээрийн ажил үүргийг тодорхойлох, ажлын гүйцэтгэлийг үнэлэх чиглэлээр чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь туслахад оршино.

Цалин, урамшууллын хороо

ТУЗ-ийн дэргэдэх Цалин, урамшууллын хорооны зорилго нь компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийг ТУЗ-ийн гишүүд, Гүйцэтгэх захирал, бусад гүйцэтгэх удирдлагууд, эрх бүхий албан тушаалтнуудын цалин, урамшууллыг томьёолох, тогтоох, компанийн хэмжээнд цалин урамшууллын бодлогыг тодорхойлох, эдгээрийн талаар хууль, дүрэм, журамд нийцүүлэн санал, дүгнэлт гаргах чиглэлээр чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь туслахад оршино.

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН

ТУЗ-ИЙН ХАРААТ БУС ГИШҮҮД

Дамбын ГЭРЭЛМАА 

ТУЗ-ийн дарга

Хараат бус гишүүн

/Цалин урамшууллын хорооны дарга, Нэр дэвшүүлэх хорооны гишүүн/ 

Эдийн засагч
СЭЗИС, Бизнес удирдлагын тэнхимийн профессор

Мягмарын БАЯР 

ТУЗ-ийн хараат бус гишүүн

/Нэр дэвшүүлэх хорооны дарга/ 

Оёдлын үйлдвэрийн технологич инженер
ШУТИС-ийн ҮТС-ийн Нэхмэл судлалын салбарын дэд профессор

Банзрагчийн НАНДИН-ЭРДЭНЭ 

ТУЗ-ийн хараат бус гишүүн

/Эрсдэл, аудитын хорооны дарга/ 

Бизнесийн Удирдлага   
СЭЗИС, Бизнесийн Удирдлагын тэнхимийн ахлах багш

Такэши КАМБЭ 

ТУЗ-ийн хараат бус гишүүн

/Цалин урамшууллын хорооны гишүүн/ 

Эдийн засагч
Asahi Life Insurance Менежер

Зуунайн ШАГДАРСҮРЭН 

ТУЗ-ийн хараат бус гишүүн

/Эрсдэл, аудитын хорооны гишүүн/ 

Хуульч, эрх зүйч
Өмгөөлөгч, Хуулийн зөвлөх

ТУЗ-ИЙН ЕРДИЙН ГИШҮҮД

Цагаачийн БААТАРСАЙХАН 

ТУЗ-ийн ердийн гишүүн

/Нэр дэвшүүлэх хорооны гишүүн/ 

Электроникийн инженер
Таван Богд Группийн Ерөнхийлөгч, Говь ХК-ийн Гүйцэтгэх захирал

Жавзандолгорын ОЮУНЧИМЭГ

ТУЗ-ийн ердийн гишүүн

/Цалин урамшууллын хорооны гишүүн/ 

Сэтгүүлч              
Таван Богд Групп, Маркетингийн хэлтсийн дарга

Хидэо САВАДА 

ТУЗ-ийн ердийн гишүүн 

Эдийн засагч
H.I.S компанийн Ерөнхийлөгч

Дашдаваагийн ХУЛАН 

ТУЗ-ийн ердийн гишүүн

/Эрсдэл, аудитын хорооны гишүүн/ 

Эдийн засагч
Таван Богд Группийн Тэргүүн дэд ерөнхийлөгч 