ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД

Говь ХК нь нийт 7,801,125 ширхэг энгийн хувьцааг хөрөнгийн зах зээлд гаргасан. 2017 оны 12 сарын 31-ний байдлаар нийт 16,170 хувьцаа эзэмшигчтэй байна.

НӨЛӨӨ БҮХИЙ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД

ХИДЕ ИНТЕР ХХК, ЭФ-СИ-АЙ ХХК нь хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

ТАВАН БОГД ТРЕЙД ХХК нь Таван Богд Группийн толгой компани ба 1997 онд Группийн хэмжээнд бодлого стратегийг нэгдсэн байдлаар тодорхойлох, шинэ бизнесийг нээн хөгжүүлэх, хөрөнгө оруулалт болон салбар компаниуддаа менежментийн дэмжлэг үзүүлэх зорилготойгоор байгуулагдсан.

Хувьцаа эзэмшигчийн нэр Хувьцааны тоо(мян. шир) Эзэмшлийн хувь
ХИДЕ ИНТЕР ХХК 2,652.4 34.0%
ЭФ-СИ-АЙ ХХК 2,230.0 28.6%
ТАВАН БОГД ТРЕЙД ХХК 1,678.6 21.5%

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРАЛ

Говь ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн эрхээ хэрэгжүүлэх гол хэлбэр нь Хувьцаа эзэмшигчдийн хурал бөгөөд Хувьцаа эзэмшигчдийн хурал нь компанийн эрх барих дээд байгууллага байна. Компани Хувьцаа эзэмшигчдийн хурлаараа Компанийн тухай хуулийн 62.1-т заасан Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарах болон ТУЗ-өөс эсвэл компанийн дүрмээр хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэхээр тогтоосон компанийн удирдлага зохион байгуулалт, үйл ажиллагааны гол асуудлуудыг хэлэлцүүлэн шийдвэрлүүлдэг.

2016 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 9 сарын 19-ний өдөр 6,684,114 саналын эрхтэй хувьцаа эзэмшигчид оролцож, 85.68 хувийн ирцтэйгээр хуралдан, дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэв. Үүнд:

  1.  Компанийн дүрэмд оруулах өөрчлөлтийг батлах тухай асуудлыг хэлэлцэн 100%-ийн зөвшөөрсөн саналаар баталсан. Дүрэмд дараах өөрчлөлтүүдийг оруулсан. - Компанийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1 дэхь заалтыг “ТУЗ-ийн дарга, гишүүд, нарийн бичгийн дарга, компанийн Гүйцэтгэх захирал, дэд захирлууд, газрын захирлууд, хуулийн зөвлөх зэрэг албан тушаалтныг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно” болгож өөрчлөх
  2.  Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг батлах тухай асуудлыг хэлэлцэж, Говь ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож, ердийн гишүүнээр Цагаачийн Баатарсайхан, Дашдаваагийн Хулан, Хидэо Савада нарыг, хараат бус гишүүдээр Мягмарын Баяр, Дамбын Гэрэлмаа, Такэши Камбэ, Банзрагчийн Нандин-Эрдэнэ, Түнрэвийн Одмаа, Жавзандолгорын Оюунчимэг нарыг тус тус 3 жилийн хугацаагаар сонгох шийдвэр гаргав.

2016 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 4 сарын 8-ны өдөр 6,688,859 саналын эрхтэй хувьцаа эзэмшигчид оролцож, 85.74 хувийн ирцтэйгээр хуралдан, дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэв. Үүнд:

  1.  Төлөөлөн удирдах зөвлөлөөс компанийн 2015 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайланд өгсөн дүгнэлтийг хэлэлцэн 100%-ийн зөвшөөрсөн саналаар баталсан.
  2.  Компанийн дүрэмд оруулах өөрчлөлтийг батлах тухай асуудлыг хэлэлцэн 100%-ийн зөвшөөрсөн саналаар баталсан. Дүрэмд дараах өөрчлөлтүүдийг оруулсан. - Компанийн эрх бүхий албан тушаалтанд Санхүү, бүртгэлийн хэлтсийн захирлыг нэмж оруулан, “7.1 ТУЗ-ийн дарга, гишүүд, нарийн бичгийн дарга, Гүйцэтгэх захирал, Тэргүүн дэд захирал, Бизнес удирдлагын газрын захирал, Борлуулалтын газрын захирал, Үйлдвэр удирдлагын газрын захирал, Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн газрын захирал, Чанар стандарт баталгаажуулалтын газрын захирал, Санхүү, бүртгэлийн хэлтсийн захирал, Хуулийн зөвлөх зэрэг албан тушаалтныг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно” болгож өөрчлөх 
    - Дүрмийн бүх зүйл заалтуудын дугаарлалтыг нэгдмэл нэг хэлбэрт оруулж засах
  3.  Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг батлах тухай асуудлыг хэлэлцэж, ердийн гишүүнээр Цагаачийн Баатарсайхан, Дашдаваагийн Хулан, Даваагийн Наранбаатар, Хидэо Савада нарыг, хараат бус гишүүдээр Такэши Камбэ, Түнрэвийн Одмаа, Дамбийжавын Хүрэлбаатар, Дамбын Гэрэлмаа, Зуунайн Шагдарсүрэн нарыг тус тус 3 жилийн хугацаагаар сонгох шийдвэр гаргав.

Говь ХК нь Хувьцаа эзэмшигчдийнхээ ээлжит хурлыг 2017 оны 4 сарын 13-ны өдөр зохион байгуулсан. Хуралд 6,688,649 саналын эрхтэй 90 хувьцаа эзэмшигч оролцож, 85.74%-ийн ирцтэйгээр хуралдан дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн.

  1.  Төлөөлөн удирдах зөвлөлөөс компанийн 2016 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн талаар гаргасан дүгнэлтийг хэлэлцэн Төлөөлөн удирдах зөвлөлөөс “Говь ХК-ийн гүйцэтгэх удирдлагын баг 2016 онд төлөвлөгдсөн зорилтоо биелүүлэхийн тулд өөрсдийн нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглан ажилласан” гэсэн дүгнэлт өгснийг 99.97%-ийн саналаар батлав.
  2.  2015 оны ногдол ашиг тараалтын тайлан, 2016 оны санхүүгийн үр дүнгээс ногдол ашиг тараах тухай ТУЗ-ийн тогтоолыг танилцуулав.
  3.  Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд нэр дэвшигчдийг батлахад кумулятив аргаар санал хураалт явуулан, ТУЗ-ийн хараат бус гишүүнээр М.Баяр, Д.Гэрэлмаа, Б.Нандин-Эрдэнэ, Т.Одмаа, Такэши Камбэ нарыг, Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүнээр Ц.Баатарсайхан, Хидэо Савада, Д.Хулан, Ж.Оюунчимэг нарыг тус тус 3 жилийн хугацаатайгаар сонгох шийдвэр гаргав.