Хувцас загварт хэзээд сэдэл өгөх байгаль эхийн нандин төрх нь ноолуурын органик өнгөтэй хослон юунд ч баригдашгүй эрх чөлөөг илэрхийлнэ.
Говь Органик брэндийн энэ удаагийн цуглуулга шулуун судалтай сүлжээсийг Скандинави болон Монгол угалз, усан хээгээр тодотгож, элдэв нэмэлт хачиргүйгээр энгийн байдлыг илэрхийлэн, сул өмсгөлтэй загваруудаар хэмжээлшгүй чөлөөт байдлыг дүрсэллээ.
Амьдралд юу чухал болохыг, үй түмэн мэдээллээс үнэ цэнтэйг нь мэдрүүлж, энгийн хэрэглээг илүүд үздэг нь минималист хэв маяг.
Дэлхийн тансаг зэрэглэлийн брэндүүд ч энэ хэв маягаар хувцсаа бүтээн, байгальд ээлтэй үйлдвэрлэл, гар урлалыг тодотгох болсон.
YAMA брэндийн НАМАР/ӨВЛИЙН шинэ коллекци нь тансаг ноолууран утсаар цэмцгэр хэлбэр, нарийн сүлжээс, хээний давтамжийг хослуулсан загваруудыг онцлон уламжлалт энгийн сүлжээсийг орчин үеийн шоо болон хээтэй сүлжээс болгон хувиргаж, үслэг элементээр баяжуулан танилцуулж байна.
Байгаль дэлхий өнгөө хувиргахтай зэрэгцэн бидний хувцаслалт ч шилжин өөрчлөгддөг. Нууцлаг харанхуйг санагдуулах гүн сүүдэр, бэхний хөх, элс, какао, ирисний бор, тогос шувууны өд мэт ногоон, гарьхан цэцгийн дэлбээ мэт хүрэн өнгүүд YAMA брэндийн шинэхэн загваруудын илэрхийлэл юм.
Шааль эр хүний стиль, хэв маягт үлэмж төгөлдөр донжийг нэмдэг. Уг цуглуулга нэг өнгөөр дагнахаас илүүтэйгээр абстракт хээ болон шулуун хээг нэг дор багтаасан нь хувцаслалтандаа шинэчлэл хийхийг хүсэж буй эрчүүдэд оновчтой сонголт болох юм.
“Guys” хамтлагийн дуучин, жүжигчин, СТА М.Мягмар:
Заримдаа бидний үгээр илэрхийлж чаддаггүй зүйлийг стиль, хэв маяг тодорхойлдог. Магадгүй бидний анхны хэл харагдах байдал, хувцаслалтаар илэрхийлэгддэг байх...
Исгэлэн амтыг мэдрүүлдэг содон өнгөтэй жимсний өнгөнөөс бүрдсэн CITRUS цуглуулгыг танилцуулж байна. Исгэлэн жимсний амт хувцас загварт хэрхэн тусгагдсаныг эндээс тольдоорой!
Нүд гялбам эдгээр тод өнгийн сүлжмэл цамцнууд нь ноолуурыг LUREX буюу саатай утастай холин, өвөрмөц зохилдлогоог бий болгосон. Толгойноосоо хөл хүртлээ үргэлж нэгэн жигд өнгөөр хувцаслах бус НЕОН ӨНГИЙН давалгаанд нэгдэж, өөрийгөө өөр өнцгөөс нээхийг Говь брэнд уриалж байна.
Дэлхий хэмээх нэг ертөнцөд өөр өөрийн өнцгөөр орших хүн төрөлхтөн... Од, эрхэсийн нөлөөлөл биднийг бусдаас онцгой гэдгийг баталж, дахин давтагдашгүй чанарыг тодотгож өгдөг.
Орд бүрийн өвөрмөц шинжийг өнгөөр илэрхийлсэн HOROSCOPE коллекцийн Unisex & Oversized загварууд нь танд хөнгөн, эрх чөлөөт байдлыг мэдрүүлнэ.
/Зөвхөн Галлериа салбар дэлгүүрт худалдаалагдана/
Дахин давтагдашгүй мэдрэмж, гэгээлэг өнгө будгаар ертөнцийг тольдох зураач, дизайнер Ч.Сэндэмийн “Ноолууран дээрх бүжиг” коллекци худалдаанд гарлаа.
Байгалийн тансаг эдлэл болох ноолууран дээр уран зураг, текстиль дизайныг хослуулан өвөрмөц шинж чанарыг дүрсэлсээр ирсэн Ч.Сэндэм хүн төрөлхтний соёлын дээд өв болсон балетын урлагийн гайхамшгийг шинэхэн коллекцидоо амьдруулсан нь энэ юм.
Романтизмын үеийн шилдэг бүжгэн жүжгийн нэг Францын нэрт хөгжмийн зохиолч А.Аданы “Жизель” хайр дурлалын эмгэнэлт балетын гоцлоочдыг “Ноолууран дээрх бүжиг” коллекцид дүрсэлсэн.
Агаарт жингүйдэж буй мэт эгэл даруу Жизелийг усан будгийн техникийн аргаар зурсан ба түүний дурлалт залуу мөн адил Альбертыг тэнгэрт дүүлэн нисэж байгаагаар ноолуурын тансаг ширхэгт амилууллаа.
Говь брэнд аз жаргалтай амьдралыг бэлгэдсэн үүлэн хээ, хязгааргүй эрх чөлөөний бэлгэдэл болсон салхин хээ, мөнхөд үргэлжлэх уулан хээг дүрсэлсэн наадмын загвараа танилцуулж байна.
Нараар наадаж, хураар аргадсан наадмын өглөө хүн бүхэн үндэсний хувцсаараа ижилсэн, онч мэргэнээ сорих эрхий мэргэн харваачид болон хүн-байгалийн харилцааг шүтэлцээг харуулах шагайн харваагаар уламжлалаа сэргээн, сайхан баярладаг уламжлалтай.
Говь брэнд монголчуудын ахуйн хэрэгцээнээс урган гарсан үндэсний нум сум харвааг бүсгүй хүний ур ухаан, тэсвэр тэвчээртэй дүйцүүлэн наадмын өнгийг илэрхийллээ.
Нүүдэлчин ахуйд зохицдог, нэг нь нөгөөдөө хүндэтгэл үзүүлэх урам хайрлахын ур ухааныг уухайгаараа илэрхийлж байдаг шагайн харвааг эр хүний сүлд хийморьтой зүйрлэн морин төвөргөөнт үндэсний цамцыг урлалаа.
Уул, үүл, салхийг дүрсэлсэн тансаг ноолууран бүтээлийг “Данийн Хааны Балет”-ын гоцлоочид уян налархай хөдөлгөөнөөрөө илэрхийлж, хувцас загвар, балет хэрхэн хоршдогийг яруу байдлаар харууллаа.
“Данийн Хааны Балет” нь 1748 онд байгуулагдсан бөгөөд балетын урлагийн анхдагчдын нэг хэмээн тооцогддог. Уг театрын балетчид нь АНУ, Канад, Франц, Румын, Испани зэрэг орнуудын нэртэй театруудын тайзыг чимж явна.
Зуун дамжсан нийгмийн тусгал, үе үеийн суут туурвигчдын сор болсон бүтээлийг "Данийн Хааны Балет" театр тайзнаа амьдруулсаар ирсэн бөгөөд энэ удаад Говь брэндийн принттэй шаальны гайхамшгийг бүжгийн хэлээр илэрхийлжээ.
Эрэгтэй хувцасны чиг хандлага, трэндийг тодорхойлогч PITTI IMMAGINE UOMO үзэсгэлэн Италийн Флоренц хотод 96 дахь удаагаа зохион байгуулагдлаа.
Энэхүү үзэсгэлэнд хувцас загварын чиг хандлагыг судлахаар дэлхийн өнцөг булан бүрээс 30 мянга гаруй үзэгчид, худалдан авагчид, загварлаг эрчүүд цуглардаг.
Мэдээж PITTI IMMAGINE OUMO үзэсгэлэнгийн хамгийн анхаарал татам агшин бол загварлаг хувцасласан эрчүүд 4 хоногийн турш #streetstyle зураг авалтад оролцож, ирэх онд ямар стиль ноёрхохыг өөрсдийн хэв маягаар харуулдаг.
Харин Говь брэндийн ноолууран хослол PITTI IMMAGINE UOMO үзэсгэлэнг чимж, дэлхийд өрсөлдөх чадвартай гэдгээ батлан харууллаа. Өөрөөр хэлбэл, Говь брэндийн хослол өнгө, загвар, чанараараа PITTI IMMAGINE UOMO үзэсгэлэнгийн мэргэжилтнүүдийн нүдэнд өртөж, Монголын хувцас загварын хөгжлийг шинэ түвшинд гаргалаа.
Түүхийг сөхвөл: Зөвхөн эрчүүдийн классик гангараа байсан хослолыг бүсгүйчүүдэд зориулан урласнаар загварын ертөнц тэр чигтээ өөрчлөгдсөн. Тэр цаг үе бол 1950-1960 оны түүхэн хувьсал болсон он жилүүд байв.
Бүсгүйчүүдийн өмсдөг тод өнгийн, эмэгтэйлэг төрхийг тодотгосон хувцаслалттай харьцуулахад өмд/пиджакны хослол нь илүү хүчирхэг, шийдэмгий дүрийг бий болгосон юм.
Говь брэнд нарийн нимгэн ноолуураар ХҮЧИРХЭГ, ШИЙДЭМГИЙ төрхийг тодотгосон эмэгтэй хослолыг худалдаанд гаргалаа.
Энэ оны трэнд болох металл товчийг нарийн судалтай, давхар зөрлөгтэй хослолд шигтгэсэн бөгөөд сэрүүхэн өдрүүдэд свитертэй хослуулан, зуны аагим халуунд U хэлбэрийн футболкатай өмсвөл илүү тохиромжтой харагдана.
Ширэнгэн ойн мод, навчис салхины аясаар найгаж, халуун оронд дасан зохицсон тоть шувууны сүр жавхлант байдалд улам бүр өнгө нэмнэ. Говь брэндийн IRIS коллекци бүсгүй таныг энэ зуны турш ширэнгэн ойд саатаж буй мэт сэрүү татуулам мэдрэмжид хөтөлж, тод өнгийн гайхамшгийг мэдрүүлэх болно.
Зуны улирлыг тод өнгийн өгөгдөл, өвөрмөц агууламжтай хувцаслалтаар төсөөлдөг бүсгүйчүүдэд IRIS коллекцийг зориуллаа.
Тиймдээ ч Говь брэнд байгалийн яруу тансаг төрхийг зөвхөн харах төдийд бус өөрийн биеэр мэдэрч, хувцаслалтандаа өнгө нэмэхийг уриалж байна.
Эмэгтэй хүнийг хамгийн тансаг бөгөөд үнэ цэнтэй харагдуулдаг хувцаслалт бол классик стиль. Уг хэв маягийг бүрдүүлэхэд ноолууран пальто онцгой үүрэг гүйцэтгэдэг бөгөөд бүсгүй та Говь брэндийн салбар дэлгүүрүүдээс өөрийн галбиртаа тохируулан нимгэн, сул, бэлхүүс тодотгосон, үслэг оруулгатай гэх мэт төрөл бүрийн загвараас сонголтоо хийгээрэй.
Эгэлгүй эрхэмсэг бүсгүй танд зориулав
Өнгөт ертөнцийн яруу тансаг уул ус ургамал амьтан, уудам тэнгэрийн хаяа өөд өнгө алаглан хараа булаам цогцлоох "Байгаль" зураглалт шаальны коллекцийг танилцуулж байна.
Барлах технологиор урласан БАЙГАЛЬ шаалинд уудам тэнгэрт хосоор дүүлэн нисэх "Хос тогоруу", хосоор дэлгэрэх "Цээнэ" цэцэгсийн зураглалаар үндсэн гол зохиомжийг гаргасан.
Өнгө будгийн төгс ялгарлыг харуулсан “БАЙГАЛЬ” шаальны коллекциос тансаг, яруу бүхнийг мэдэрч, эрхэмсэг төрхөө тодотгоорой.
Их хотын тэнгэр баганадсан өндөр барилгаас илүү цэвэр агаар, мод, навчис, шүүдрийн дусал, салхины чимээ биднийг тайвшруулах нь бий. Амьдралын энгийн дүрмийг дадал зуршил болгосон, натурал хувцаслалтаар өөрийгөө илэрхийлэгч нэгнээр Говь Органик брэндийг төсөөлж болно.
Амьдарч буй орчноо хайрлан хүндэтгэх мэдрэмжээс урган гарсан Говь Органик брэндийн үзэл санаа танд хязгааргүй эрх чөлөө, байгаль, эх дэлхийн нэгэн хэсэг болсон мэт дэврүүн сэтгэлийг өгнө.
Ган төмөр шиг хатуужилтай, ухааны хүчээр хорвоог туулж, алдаа оноог зэмлэж бус үйлдлээрээ харуулах эцэг хүн. Тийм болохоор л эцэг хүн сэтгэлдээ хайрлаж, уужим ухаанаар хорвоогийн хатуу, зөөлнийг тэнцүүлж байдаг.
Говь брэндийн хослолын шинэхэн цуглуулга танд эцгийн сэтгэл шиг дулаан мэдрэмжийг төрүүлэхүйц нандин дурсамжийг бэлэглэнэ. Чанар болоод тансаг хэв маягийг нэгэн зэрэг хослуулсан, 100 хувь ноолууран ширхгээс бүтсэн дээд зэрэглэлийн хослол нь усан цэнхэр, саарал, хар хөх өнгүүдээс бүрдсэн.
Тэгш, ташуу, дан гэх мэт уламжлалт нэхээсний төрлүүдийг тусгасан ба хослолд жимсний ясан товчийг ашигласнаараа байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гэдгээ дахин харууллаа.
Өнгөрсөн зуунд ноолуураар пиджак урлана гэдэг хэний ч санаанд багтамгүй, бүтэшгүй мөрөөдөл байв. Учир нь ноолуурыг нимгэн даавуу болгох үйл явц нь нарийн шат дамжлагаас бүрдсэн, асар их цаг хугацаа шаардсан ажиллагаа юм. Бүтэшгүй мэт санааг бодит биелэл болгон, өд шиг хөнгөн хэрнээ зөв хийцтэй, мөнхөд таныг илэрхийлэх КЛАССИК хослолыг Говь брэнд урлалаа.
Говь брэндийн уг хослол нь он цагийг элээж, алдар нэрээ дуурсгасан, дэлхийг байлдан дагуулах хүсэлтэй ямар ч насны эрчүүдийг төгс байдлаар илэрхийлэхүйц загвар болсон юм.
Хувцас загвар ПАСТЕЛЬ өнгөнд уусан шингэж, хар бараанаас илүү мөрөөдөмтгий, сэтгэл татам ертөнц рүү хөтлөх болсон. Аз жаргал, хайраар бялхуулах мэт зөөлөн өнгөний зохицлыг Говь брэнд бүрдүүлж, таны амьдралын хэв маягийг тодорхойллоо.
ДЭГЖИН загварын 100% ноолууран хольцтой пиджакийг өдөр тутмын уулзалт, болзоот учрал гэх мэт бүх цаг үед өмсөж болохоор УЯН ХАТАН чанартайгаар урласан.
Эмэгтэй хүнийг хамгийн тансаг бөгөөд үнэ цэнтэй харагдуулдаг хувцаслалт бол классик стиль. Уг хэв маягийг бүрдүүлэхэд ноолууран пальто онцгой үүрэг гүйцэтгэдэг бөгөөд бүсгүй та Говь брэндийн салбар дэлгүүрүүдээс өөрийн галбиртаа тохируулан нимгэн, сул, бэлхүүс тодотгосон гэх мэт төрөл бүрийн загвараас сонголтоо хийх боломжтой.
Бидний дотоод ертөнц нэг л өнгөөр оршин тогтнодоггүй.Хүслээ хорих сэтгэл, хязгааргүй эрх чөлөөт байдал гэх хоёр ертөнц оршин буй.Говь брэнд хүсэл сэтгэл, мэдрэмж, нууцлаг байдлыг тань өөр өөр өнгөөр илэрхийлсэн, классик загварын ХОЁР ТАЛТ ПАЛЬТОГ таны өмнө дэлгэж байна.
Бид амьдралаа өөрчлөхөөр, дотны хүнтэйгээ уулзахаар, хэний ч нээгээгүй ертөнцийг нээхээр аялалд гардаг. Эцсийн мөчид аялал бүхэн бидэнд сайхан дурсамж, гайхалтай өнгө дүрслэлийг сэтгэлд үлдээнэ. Тэрхүү аяллын нандин дурсамжид өнгө нэмж, таныг ЗАГВАРЛАГ бөгөөд БУСДААС СОДОН харагдуулах Говь брэндийн нарийн даавуун цув худалдаанд гарлаа.
Тансаг ноолууран материалаар бүтсэн, олон өнгөний сонголттой эдгээр цув танд шинэ хэв маягийг мэдрүүлж, эмэгтэйлэг чанарыг тань тодотгож, итгэл төгс харагдуулна.
Хүмүүс хувцсаа сонгохдоо трэнд болж буй загвар, өвөрмөц шинж чанарыг нь хардаг бол Говь брэнд чанарыг нэгдүгээрт эрхэмлэн загварлаг бүтээгдэхүүнийг урладаг билээ.
Энэ удаад Дэлхийн №1 Япон улсын технологиор бүтээсэн хөнгөн дулаан салхи нэвтрүүлэхгүй цувыг бүтээлээ.
Энгийн цувны үндсэн материалын шинж чанар болох хатуу даргар байдлыг эрс шинэчлэн хөнгөн зөөлөн, хамгаалалт бүхий шинэ технологийн цув нь нарийн хийцийн эсгүүр, биед суух таатай мэдрэмж, эдэлгээ даах чадвар зэргээрээ энгийн цувнаас онцлогтой юм.
Говь брэндийн нарийн ноолууран тансаг материалыг тусгай даралтаар халаасан дотор материалтай хослуулснаар загвар, материалын төгс хийц бүрдсэн хөнгөн дулаан цув юм.
Монголын урьдчилан таамаглах боломжгүй цаг агаарын нөхцөлд ажил хэрэгч хослол болон нимгэн даашинз гээд бүх загварын хувцастай хослуулан өмсөх боломжтой.
ХАВАР ЗУНЫ КОЛЛЕКЦИ ХУДАЛДААНД ГАРЛАА
Ганцхан дусал ус хэзээ ч далай болдоггүйтэй адил хөгжил, дэвшил нэг хүний хүчин чармайлтаар бүтдэггүй. Синержи буюу нэгдэл, нийлэмж хэмээх үгээр Говь брэндийн хавар/зуны коллекцийн үндсэн концепцийг илэрхийлж,
итгэл үнэмшил, үзэл санаагаараа нэгдэж, эерэг хандлагыг хамтдаа бүтээхийг уриалсан юм.
Хүн бүрийн ертөнцийг харах өнцөг, мэргэжил, яс үндэс, оршин буй газар
өөр өөр. Харин бидний эцсийн зорилго бол аз жаргалтай амьдарч, сэтгэл хангалуун байхад оршдог.
Бид дайчин зан чанар, эрхэмсэг тансаг байдал, үл хуучрах үнэ цэнийн нийцлийг эрхэм хэрэглэгчиддээ бэлэглэж байна. Харин өөрийн хэв маягтаа хэрхэн цогцлоохыг бид танд үлдээе.
Цэргүүдийн үндсэн хувцас байсан цув нь дэлхийн трэнд болтлоо хөгжиж, хаврын хувцас загварын хатан гэхэд хилсдэхгүй бизээ. Өөрийн загварын хэв маягаа тодорхойлох час хийсэн ганцхан цув таныг загварын хатан болгон хувиргах нь гарцаагүй юм.
Говь брэндийн нарийн даавуун цув нь сайжруулсан технологийн ур хийц, дэлхийн загварын чиг хандлагыг илтгэх дизайны чимэг элемент, деталь хэсгээрээ онцгой.
Өөрийн стиль, дүр төрхөө тодорхойлсон дэгжин бүсгүйчүүд гоо зүйн хувьд ч таатай, өмсөхөд тохиромжтой хувцсыг хэдийнээ сонгож өөрсдийгөө илэрхийлж, амжилтаа илтгэх болсон.
Говь брэнд шинэ улиралд зориулан өргөн мөр, давхар зөрлөгтэй, сойлттой ханцуйтай 1980, 90-ээд оны хэв маяг шингэсэн чөлөөт уур амьсгалтай олон загварын “ЦУВ”-нуудыг урлан хэрэглэгчиддээ танилцуулж байна.
Ноолууран “ЦУВ”-ны нарийн нимгэн материал нь эмэгтэйлэг цэмцгэр харагдуулах ба сул чөлөөт загвартай илүү зохицдог.
Цайвар нил ягаан өнгө нь хүчтэй, эрхэмсэг мэдрэмжийг төрүүлэх ба шаалин захтай, хэлхгэр загвар нь бүсгүй таны гоо үзэсгэлэнг улам тодотгоно.
ЗӨВХӨН “Галлериа-Улаанбаатар” салбар дэлгүүрт “ЦУВ” худалдан авсан хүн бүрт+ХҮҮХДИЙН ЦУВ бэлэглэж байна.
Таны хэв маягийг илтгэх дахин нэг шинэ цув. Говь брэндийн нарийн ноолууран нимгэн “ЦУВ” нь байгалийн гоо сайханд таны үзэсгэлэнг улам тодотгох дизайнерын ур хийцийн чимэг элементүүд орсон загварлаг бүтээгдэхүүн юм.
Өөрийн стиль, дүр төрхөө тодорхойлсон дэгжин бүсгүйчүүд гоо зүйн хувьд ч таатай, өмсөхөд тохиромжтой хувцсыг хэдийнээ сонгож өөрсдийгөө илэрхийлж, амжилтаа илтгэх болсон. Дэлхийн загварын чиг хандлагыг бүрэн тодорхойлох шаргал өнгийн “ЦУВ”-ыг ЗӨВХӨН “Галлериа-Улаанбаатар” салбар дэлгүүрээс худалдан аваад +ХҮҮХДИЙН ЦУВ бэлгэнд аваарай.
Говь брэнд Мартын 8-ны загварлаг бэлгээ задалж байна. Дэлхийн загварын чиг хандлага тод өнгийг сонгох болсон энэ улиралд оффисын баригдмал өнгөөс ангид чөлөөт байдлыг танд уг хослол мэдрүүлнэ.
Энгийн боловч эрхэмсэг харагдуулах цэвэр ноолууран хослол нь хөнгөн дулаан бүсгүй таны баярын гоёл болно гэж бид найдаж байна.
Хаврын улиралд цэцэгс, навчис тод өнгөөр зүсээ хувиргадаг шиг та ч бас хувцаслалтандаа шинэ төрхийг нэмээрэй.
YAMA брэндийн энэ оны хавар/зуны коллекци нь таныг зах хязгаар нь үл мэдэгдэм эсрэг туйлын ертөнц рүү хөтөлж, өнгөрсөн үеийн харилцан хамаарлаас ангид ирээдүйн мөн чанарыг тольдоно.
Ирээдүйг тольдох бидний ертөнц яг л ийм төрхтэй гэмээр зураглалыг энд буулгасан юм. Бүх зүй тогтол нь холимог болон хуваалцахад оршино: коллекцийн үзэл санаа, хэв маяг нь тэр чигтээ орчин үеийн чиг хандлагыг тодорхойлсон гэхэд болно. Загварын хэлбэр бүр сэдэлжүүлсэн ба деталь хэсгүүд нь дэлхийг бүхэлд нь багтаасан мэт гайхалтай зураглалууд тус коллекцид оршин буй...
Шинэхэн коллекцид романтик төрхийг тодотгох зөөлөн ягаан өнгө давамгайлсан. Өнгөний хослолын хувьд сувдан саарал, ягаан, мэдрэхүйн чанарыг өндрөөр илэрхийлэх шүр, эмэгтэйлэг байдлыг тодотгосон маргад зэрэг сэтгэл булаам өнгүүд зонхилжээ.
Энэ бол таныг шинэ сорилтод хөтөлж, сэтгэл хөдлөлийн оргилд хүргэх тансаг илэрхийлэмж юм.
Монголчууд мянга мянган жилийн турш арвин их соёлын өвөө дээдэлж, улам төгөлдөржүүлсээр өнөө цагтай золгосон билээ. Энэ ч утгаараа манай ард түмэн уламжлалт баяр болон тэмдэглэлт өдрүүдээр монгол үндэснийхээ дээлийг онцгойлон өмсөхөөс гадна өөрийн стиль имидждээ нийцүүлэн өдөр тутмын хэрэглээндээ ч нэвтрүүлэх болжээ.
Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахыг хүсдэг эрхэм хэрэглэгч та бүхэндээ зориулан “Говь” брэнд тал нутгийн тансаг ноолуураар урласан үндэсний дээлийг барьж байна.
Хэрэв та насан туршийн гоёлоо хайж байгаа бол “Говь” брэндийн салбар дэлгүүрүүдээр зочилж, хүссэн сонголтоо хийгээрэй.
Олон улсад мэргэжлийн стилистүүд хар хөх өнгийн хослол эрэгтэй хүний шүүгээнд нэн түрүүнд багтах ёстой №1 сонголт хэмээн зөвлөдөг.
Үндэсний томоохон үйлдвэрлэгч “Говь” ХК Монголын ноос, ноолуурын салбарт хамгийн анхны нимгэн даавуун эрэгтэй хослолыг танилцуулж байна.
Шинийг эрэлхийлсэн энэхүү томоохон алхмаар “Говь” ХК дэлхийн тансаг зэрэглэлийн брэндүүдтэй эн зэрэгцэхүйц чанарыг үндэсний баярынхаа өмнө хэрэглэгчдэдээ барьж байна.
“Говь” брэндийн урьд урьдын пиджакны материалаас илүү нимгэн болсон тул энэхүү хар хөх өнгийн хослол 100% ноолуурын орцтой, биед эвтэй, тансаг зэрэглэлийн хувцсыг таашаадаг эрхмүүдэд нэн тохиромжтой энгийн бөгөөд цэмцгэр харагдуулах онцгой бүтээл юм.
Эрх чөлөө, хүч чадал, бие даасан эрхэмсэг байдлыг цогцлоогч амьтны хээ бүхий шааль нь үе үеийн ажил хэрэгч бүсгүйчүүдийн хувцаслалтын гол түлхүүр чимэг болсоор иржээ.
Дэлхийн загварын классикт албан ёсоор тооцогддог уг хээг Говь брэндийн нэрийн бүтээгдэхүүн 100% ноолуур дээр принтлэн хэрэглэгч бүсгүй танд барьж байна
Дүр төрхөө урлаж, өөрийгөө бүтээх сонголтыг бид танд үлдээе.
Их хотын ажил хэрэгч, загварлаг бүсгүйчүүдийн төлөөлөл Ө.Содгэрэл БЮРО 247-д Говь брэндийн ноолуураар энэ намар өвөл хэрхэн хувцаслах талаар зөвлөсөн байна.
Намар ба өвлийн жавартай өдрүүдэд дуртай хүн үгүй мэт санагдах ч загварын салбарынхны хувьд энэ нь эсрэгээрээ маш сэтгэл догдлом үе юм. Яагаад гэж үү? Учир нь хүйтэн улиралд бид илүү олон төрлийн хувцаснаас сонголтоо хийж, тэдгээрийг хооронд нь бүтээлч байдлаар зохицуулах боломжтой байдаг.
Сав шим ертөнц мөнх бусыг бясалган олон жилийг үдсэн зураач Ч.Сэндэмийн бүтээлүүд чулуу, ус, цэцэг, соно, шувуу зэрэг байгалийн элементээр дамжин нууцлаг атлаа гэгээн ертөнцийг илтгэх мэт.
“Өөрийн мөн чанар, дотоод эрчмээ алдахгүй байх нэг арга бол бясалгах” хэмээсэн зураач эмэгтэй урлагаар дамжуулан дотоод ертөнцийн тусгалаа биежүүлсэн нь ноолууран дээр шүүдэр буух мэт өнгө, будгийн нарийн зохилдлогыг бий болгожээ.
"Говь” брэндтэй удаан хугацаанд хамтран ажиллаж буй тэрбээр ноолуур хэмээх тансаг материалын онцлогийг хамгийн сайн мэддэг төдийгүй эс, ширхэг бүрээр нь мэдэрч бүтээлээ туурвидаг нэгэн.
Эхийн хэвлийд байхдаа би анх чамайг мэдэрсэн. Би тэр үед юунаас ч айгаагүй. Цаг хугацаа үл мэдэгдэх харанхуй орчинд чи л намайг гэрэлтүүлж байсан. Тэр үед чиний дүр надад харагдаагүй ч би зөн совингоороо чамайг мэдэрч билээ. Тийм ээ, би энэ орчлонд ганцаараа биш, усны дусал мэт адилхан ихэртэйгээ ирсэн. Ихэртэй байна гэдэг өдөр бүрийг уйтгарлаж бус аз жаргалтайгаар өнгөрөөх гайхамшигт хором мөч бүрийн цуглуулга билээ.
Намайг ганцаардуулдаггүй чамдаа баярлалаа!
Ямар ч өнгөтэй төгс хослох таван өнгөний сонголттой“ОДОН ОРНЫ ЦАГ” барласан шаалийг ГАЛЛЕРИА УЛААНБААТАР-д нээгдсэн шинэ салбар дэлгүүр болон бусад салбараас худалдан авах боломжтой.
Намрын сэрүү орж, цас хаялсан энэ өдрүүдэд “Говь” брэндийн Итали технологиор урласан "Морин төвөргөөн" барласан шааль таныг эрхэмсэг хийгээд онцгой харагдуулна.
Хийморь золбоогоо бадруулан дөрвөн зүг, найман зовхист хурдлах хүлэг морьдыг бэлгэдсэн хээ бүхий эдгээр дөрвөн өнгийн шааль гадаад төрхийг тань улам бүр тодотгох болно.
Эрхэмсэг, нууцлаг төрхийг тань тодотгох, үнэ цэнээ хэзээ ч үл алддаг сонгодог хар пальто таны шүүгээнд заавал багтах учиртай.
Ямар ч өнгөтэй төгс зохицох хар өнгийн пальтоны шинэ коллекцийг ГАЛЛЕРИА УЛААНБААТАР дах салбар болон ҮДТД салбар дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой.
Эмэгтэй хүн бүр ээж шигээ болохыг хүсдэг. Учир нь тэр бол чиний хамгийн том тусгал, сэтгэлд дотно мэдрэмжийг төрүүлэх хүн билээ. Яг одоо ээж рүүгээ залгаад яг л найз охид шиг болзохыг санал болго!
Магадгүй таны сонголт франц стилийг санагдуулам үслэг оруулгатай, тансаг хийцийн ноолууран пальто байхыг үгүйсгэхгүй.
YAMA брэндийн Намар/Өвлийн коллекци нь шинэлэг санаа, илэрхийлэлтэйгээр загварын ертөнцөд амилж байна. Бид эмх замбараагүй, утга учраа алдсан мэт эгэл бус ертөнцөд амьдарч байгаа хэдий ч зүг чиг, итгэл үнэмшлээ алдалгүй урагш тэмүүлж буй хүмүүн л зорьсондоо хүрдэг гэдгийг шинэхэн коллекциороо илэрхийлэхийг зорилоо Атгахад өд мэт, өмсөхөд нисэх мэт зөөлөн мэдрэмжийг таны насан туршийн хэрэглээ болгон урласан юм. Шаргал, графит, хөх ягаан, кофены бор өнгүүд нь хоорондоо эсрэг тэсрэг мэт боловч туйлын мөн чанараа алдалгүйгээр зэрэгцэн оршиж буйг шинэхэн коллекциос тольдох боломжтой. Загвар бүр цөөн тоогоор ГАЛЛЕРИА УЛААНБААТАР салбарт худалдаалагдах болно
Намар/Өвлийн шинэ загварууд худалдаанд гарлаа
Хурдацтай хөгжиж буй өнөөгийн нийгэмд энгийн атлаа ихэмсэг, хаана ч байсан өөрийн үзэмжийг сайхан харагдуулж чаддаг, дэлхийн аль ч улсад дасан зохицох чадвартай даяарчлагдсан нэгнийг Говь брэнд “Намар/Өвөл 2018-2019” коллекцийн чиг хандлагадаа онцоллоо.
Өнгөний тоглолт бүхий кубизм загвараар орчин цагийн сонгодог дүр төрхийг гарган өнгөрсөн улирлын деталийг ирж буй шинэ трэндтэй холбож өгснөөрөө онцлогтой. Биед тухтай свитер болон зөөлөн өнгөний зохицлууд, далайн түрлэгийг санагдуулам эрч хүчтэй цэнхэр болон навч ургамлын хар ногоон, бүүдгэр хөх ягаан, улаан гэх мэт хүйтэн улирлыг илтгэх эдгээр өнгүүд энэ улирлыг тодорхойлно. Мөн бид шинэхэн коллекциороо цэцгэн болон абстракт хээний баялаг принттэй бүтээгдэхүүнээр энэ улирлыг угтаж байна.
Эдгээр шинэ загварын бүтээгдэхүүнүүд зөвхөн ҮЙЛДВЭРИЙН ДЭРГЭДЭХ ТӨВ ДЭЛГҮҮРТ худалдаалагдаж байна.
Сэрүүн салхи зөөлөн үлээж шаргалтах навчсыг хийсгэх агшин намар цаг хаяанд ирснийг илтгэх мэт.
Намрын сэрүүн өдрүүдэд өөртөө итгэлтэй, дулаахан алхахад Говь брэндийн ноолууран пиджак таны төгс илэрхийлэл болно гэж найдаж байна.
Үндэсний үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч “Говь” ХК нь Монгол улсын засгийн газраас боловсруулсан Ноолуур хөтөлбөрийн хүрээнд, экспортын нэмэгдүүлэх, ажиллах хүч дотооддоо бэлтгэх нийгмийн хариуцлагын хүрээнд үйл ажиллагаагаа өргөжүүлж, Улаанбаатар хот болон Төв аймгийн Сэргэлэн суманд хэрэгжүүлэхээр хоёр төсөл эхлүүлээд байна.
- Улаанбаатар хотод эхлүүлсэн төсөл нь нийт 7,166м2 талбай бүхий оёмол болон сүлжмэлийн үйлдвэрийн өргөтгөл давхар барилга юм.
Ашиглалтад орох хугацаа: 2018 оны 12-р сарын 1
- Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдах анхан шатны боловсруулах үйлдвэр нь 14,000м2 талбай бүхий ноолуурыг ангилах, угаах, самнах дамжлагуудтай цогцолбор үйлдвэр байна.
Ашиглалтад орох хугацаа: 2019 оны 4-р сарын 1
Төслийн үр дүнд 470 гаруй ажлын байр шинээр бий болж, орон нутаг, улс орны эдийн засаг болон экспортыг дэмжих онцгой ач холбогдолтой бүтээн байгуулалт болно гэдэгт итгэж байна.
Өдрөөс өдөрт өсөж, ухаан сууж байгаа хүүхдүүд бидний амьдралын мөн чанарыг улам ихээр цэцэглүүлж, аз жаргалтай дурсамжийг бүтээнэ.
Говь брэнд хичээлийн шинэ жилийг угтан пальто худалдан авалт бүрт ХҮҮХДИЙН ПАЛЬТО бэлэглэх урамшуулалт худалдааг зарлалаа.
Урин намрын гоёлоо Говь брэндээс сонгож, бяцхан үртэйгээ ижилсэх боломжийг бид танд олгож байна.
Ноолууран бүтээгдэхүүний зах зээлд шинэчлэл хийсэн хоёр талт пальто илүү нимгэн, илүү хөнгөн чанарыг эрэлхийлсэн. Заримдаа бид нэг өдөрт хоёр өөр төрхийг бүрдүүлэх шаардлага тулгардаг. Ажил хэргийн уулзалт, найзуудын цуглааны алинд ч хувирах хоёр талт пальто нь таны дотор орших мөн чанарыг сэргээнэ.
Салхины исгэрэх чимээ, өвсний шаржигнах дуу, адууны зөөлөн янцгаа наран жаргах тэрхэн агшинд байгаль эх үлгэр шивнэх мэт сонсогдоно.
Говь брэндээс салбарлан гарсан GOBI ORGANIC нь ямааны 4 өнгийн ноолуурыг аливаа будагт оруулалгүй унаган байдлыг хадгалан үлгэрийн мэт тансаг бүтээгдэхүүн болгодог нь эх дэлхийтэйгээ уусан нэгдэх мэт мэдрэмжийг төрүүлдэг.
Эрхэм таны нэрийн хуудас болсон энгийн бөгөөд тансаг пиджакуудаа ORGANIC брэндийн ноолуураар та бүхэндээ урлан гаргалаа.
Голын ус намуухан урсаж байгааг хараач! Навчис салхинд шаржигнан хийсэж, үзэсгэлэнт байгалийг цогцлооно. Уг бахдам тансаг байгалийг бид олон зуун жил өнгөрсөн ч энэ л хэвээр нь хадгалахыг хүсдэг. Тиймдээ ч Gobi Organic брэнд хүн-байгалийн зохилдлогоог өөрийн таашаалаар мэдрэх тэрхүү агшныг шинэхэн коллекциороо дамжуулан хүргэж, хад, чулууны өнгө, мод, ургамлын хэлбэр дүрстэй уусан шингэх мэт дүрслэлийг бий болголоо.
Говь брэндээс салбарлан үүссэн Gobi Organic нь цагаан, цайвар, хөх саарал, бор гэх 4 өнгөөр нарийн ширхэгтэй, үслэгээр хамгийн чанартайд тооцогдох бүтээгдэхүүнийг урладгаараа бусдаас онцлог. Энэ удаагийн коллекци сонгодог хэв маягаар олон төрлийн сүлжээс, сонирхол татам шулуун хээгээр загвараа тодотгож, тансаг хэрэглээний цоо шинэ элементийг тусгасан юм.
ХУВЦАС ЗАГВАРЫГ ӨӨРЧИЛСӨН МИЛЛЕНИАЛ ЭРИН
Говь брэнд орчин үеийн загварын салбарт ноёрхож буй гудамжны хувцаслалтаас санаа авч, 90-ээд оныг санагдуулам дөрвөлжин хээ, хатгамлыг онцолсон өвөрмөц загвартай ПИДЖАКНЫ коллекцио танилцуулж байна.
Өнгөрсөн зууныг хүртэл хувцас загвар хээнцэр, чамин байх тусмаа үнэ цэнтэйд тооцогддог байсан бол миллениал эриний үед этгээд, өвөрмөц үзлийг баримтлах болсон. Өөрөөр хэлбэл миллениал үеийнхэн бол дүрмийг үл тоомсорлогч, давхарлах урлагт суралцсан шинийг эрэлхийлэгчид юм.
Хатгамал бүрийг нэг бүрчлэн урлахад маш их хугацаа шаарддаг уг пиджакийг шинэчлэгдсэн дүрмийг дагагч залуустаа зориулан урлалаа.
Амьдралыг юу хамгийн ихээр чимдэг вэ? Дурладаг зүйлсээрээ өөрийгөө хүрээлүүлж, тав тухыг мэдрэхдээ хүн хамгаас аз жаргалтай харагддаг. Зуны намуухан үдэш хайртай хүмүүстэйгээ дарс шимэнгээ ноолууран бүтээлгээ нөмрөөд элдвийг ярилцах тэрхүү мөч танд амьдралын таашаал, мэдрэмж, тайвшралыг бэлэглэдэг гэдэгт бид итгэлтэй байна.
Говь брэндийн ноолууран аяны хөнжил болон бүтээлэг нь адал явдалтай, романтик, зугаалга гээд олон төрлийн аялалд тав тухыг дээд зэргээр мэдрүүлэх эдлэл билээ.
Гоо сайхны мэдрэмж, дизайны өвөрмөц элементүүдийг тусгасаар ирсэн хувцас загвар нь цаг хугацаа өнгөрөхийн хэрээр үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг. Хувцаслалтад үнэ цэн, эрхэмсэг байдлыг мэдрүүлэх классик загварыг ойрын зуун жилдээ арчигдахгүй хэмээн мэргэжилтнүүд үздэг байна.
Та хувцасны шүүгээгээ олон төрлийн загвартай цамцаар дүүргэх хэрэггүй. Танд классик загварын ганцхан цамц байхад л бүх стилийг төвөггүйхэн бүрдүүлж, хүссэн дүрээ бүтээх боломжтой. Үүнд л классик загварын үнэ цэн оршдог.
Таны наадмын дээл, хээнцэр даашинзтай тохирох тод болон пастель өнгийн малгайнууд Говь брэндийн бүх салбар дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна.
Элдэв хэв маяггүй, минималист аялалд гарахаасаа өмнө чамин хийцтэй малгайгаа мартаж болохгүй шүү! Хувцас загварын түүхэнд мөрөө үлдээсэн загварлаг дизайнерууд, Парисын хээнцэр бүсгүйчүүд бүрх малгайгүйгээр хэзээ ч гадагш гардаггүй. Малгай бол энгийн нэг акссесуар бус донжтой дүр төрхийг бүрдүүлж, нууцлаг, эрхэмсэг бусдаас содон харагдуулдаг.
Зураач Н.Туяагийн уран нарийн хийцтэй бүтээлүүд принттэй шааль болон амиллаа.
Түүний сэтгэлгээний урлаг, торгон мэдрэмжинд тулгуурлаж хийгдсэн модернист, сюрреалист бүтээлүүд Говь брэндийн принттэй шаальны шигтгээ болон амилсан нь энэ юм. Хүчирхэг, дайчин, ялдам төрхүүдийг түүний бүтээлтэй хослуулан дахин давтагдашгүй нэгнийг бүтээлээ.
Зураач Н.Туяатай хамтарсан принттэй шааль зөвхөн Үйлдвэрийн дэргэдэх Төв дэлгүүрт цөөн тоогоор гаран худалдаалагдаж байна.
Энэхүү зураг авалтыг дэлхийн загварын ертөнцийг тэргүүлэгч бүсгүйчүүд болох алдарт Stella McCartney, Mary-Kate Olsen, Ashley Olsen, Phoebe Philo, Tory Burch болон Maria Grazia Chiuri дизайнеруудын хөргөөс сэдэвчилсэн болно. Дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй "Говь" сэтгүүлээс уншаарай.
Цэцгийн цоморлигоос төрсөн охин хүн-байгалийн зохилдлогоог холбох гүүрийг барьжээ. Тэрхүү гүүрээр алхахад ер бусын үлгэрийн мэт өнгөт ертөнц таныг угтана. Газар шороо, агаар, усны тусламжтайгаар бяцхан охин байгалийн гаралтай хөвөн даавуу, ноолуур болон торгыг нэгтгэн урлаж хөнгөн зөөлөн БАГВААХАЙ цэцэг мэт хамгийн тансаг загваруудыг бүтээсэн гэдэг.
Биед наалдахгүй, чийгийг гадагшуулах чадвартай, арьсанд харшил өгөхгүй эдгээр загвар нь өмссөн эзэндээ аз жаргалыг түгээх тэр агшинг мэдрүүлэх нь хамгийн гайхалтай.
Ардын аман зохиол, хөгжим, дүрслэх урлагийн өв сангаас улбаалан хөгжиж ирсэн цамын бүжиг нь манай оронд урлагийн хэлбэрийн хувьд хөгжлийнхөө дээд цэгт хүрсэн гэхэд болно. Өөрөөр хэлбэл цам нь зөвхөн шашны зан үйл бус Монгол үндэстний бахархал болсон өв соёлыг өөртөө шингээсэн гүн гүнзгий утгатай бүжиг юм.
Цам харайж буй бүжигчид бясалгалын аргаар Үндэсний их баяр наадмын дэвжээгээ ариусгаж, сайн сайхныг бэлгэддэг онцлогтой. Тиймдээ ч Говь брэнд цамын бүжгийг наадмын өмсгөлтэй хослуулж, өв соёлын сүр хүчийг бахархалтайгаар харуулж байна.
Зуны дэлгэр цагийг угтсан шар, ягаан, цэнхэр гэх мэт тод өнгүүд НААДАМ КОЛЛЕКЦИ-д зонхилно. Мөн монгол хээ болон дэлхийн загварын ертөнцөд трэнд болж буй цэцгэн принтийг шингээсэн нь уламжлалт дээлний загварт шинэчлэл хийсэн юм.
Хүүхдийн тань амьдралын хэв маягт өнгө нэмж, тав тухыг дээд зэргээр мэдрүүлэх Говь брэндийн #kids загварыг танилцуулж байна.
Дизайнерын уран сэтгэмж, мэдрэмжээр бүтсэн хүүхдийн загварууд чанараа огтхон ч алдахгүйгээр он удаан хугацааг элээдэг. Ялангуяа 12 хүртэлх насны охидод зориулсан уг загварууд цоглог, өхөөрдөм харагдуулахаас гадна бат бөх чанар, загварлаг байдлыг нэгэн дор цогцлоосноороо онцлог юм.
Өмнө нь бид пастелийг зөвхөн хөөсөн чихэр, макарон зэрэг амттанаар төсөөлдөг байсан бол энэ зуныг эрч хүчийг мэдрүүлэх эдгээр амтлаг өнгөөр чимэх боломжтой боллоо. Зуны улиралд цэцэгс, навчис тод өнгөөр зүсээ хувиргадаг шиг та ч бас хувцаслалтандаа шинэ төрхийг нэмээрэй. Харин цайвар арьстай бүсгүйчүүд сууриа цагаанаар сонгож, пастель өнгийн пиджак өмсөхөд илүү тохиромжтой харагдана.
Говь брэндийн эдгээр шинэ загварын пиджакууд нь өд шиг хөнгөн материалтай учраас хавар, зуны улирлыг чимэх чамин төрх юм. Их хотыг пастель өнгөөр будахад бэлэн үү?
СЭТГЭЛЭЭС УРГАСАН ЦЭЦЭГС
Говь брэнд Монгол улсын Төрийн соёрхолт зураач С.Саранцацралттай хамтарч, ШААЛЬНЫ шинэ коллекци гаргалаа.
Өвөрмөц үсний засалт, содон стилиэрээ бусдыг соронз мэт татах зураач С.Саранцацралтын дотоод сэтгэлийг илэрхийлсэн бүтээлүүд ПРИНТТЭЙ ШААЛЬ болон Говь брэндийн хэрэглэгчдэд хүрч байна.
Сэвшээ салхинд хөтлөгдөн найгах өвсний толгой, цэцэгс тэсгим хүйтнийг үл ажран байгалийн төрхөө хадгалсаар... Энэхүү байгалийн дүр зураг бүсгүй хүний гоо үзэсгэлэнтэй төгс хэлбэрээр хоршиж, сэтгэлийн амар амгалан руу хөтөлнө.
Бүсгүй хүн мөн чанараа олох тусмаа сайханд бус гандсан цэцэгсээс ч гоо үзэсгэлэнг харж чаддаг. Тус илэрхийллээр бүтсэн урлагийн бүтээл хувцас загварт хэрхэн уусаж болдгийг Говь брэнд харуулахыг зорьлоо.
Хүн бүрийн туулах зам, амьдралыг үзэх үзэл харилцан адилгүй. Харин дахин давтагдашгүй тэрхүү ертөнцөө бид стиль, хэв маягаар илэрхийлж, өөр өөрийн гэсэн өнцгөөр оршдог. Стиль бол тантай мөнхөд орших мөн чанарын илэрхийлэл юм.
Мода стилийг хурцалж, чимж байдаг болохоор эрчүүд сүүлийн үеийн чиг хандлагыг ажиглахад буруудахгүй. Орчин үед пиджак зөвхөн ажил хэргийн уулзалтад бус өдөр тутмын гангараа болж, нэмэлт аксессуарууд болох халаасны алчуур, хүзүүний болон нэхмэл ороолтууд илүү чамин төрхийг бий болгох болсон.
Yama брэнд хүчирхэг, бие даасан, эрхэмсэг нэгнийг ХАВАР, ЗУНЫ шинэхэн коллекциороо илэрхийллээ.
Таны хувьд хэн хамгийн хүчирхэг вэ? Энэ асуултад та дэлхийн нөлөө бүхий эрхэм хүмүүсийг нэрлэж магадгүй. Харин бид ХҮЧИРХЭГ нэгэн бол та өөрөө гэж хэлнэ. Бид таны харцнаас амжилт өөд тэмүүлсээр буй хэзээ ч цуцашгүй дайчин чанарыг харж байна. Хэтэрхий их гоёл чимэглэл, бие барьсан даашинз таныг огтхон ч илэрхийлэхгүй. Харин өнгөний тунг тааруулж, судалт хээ, байгаль дэлхийтэй уусан шингэсэн хэв маяг таны бодит зураглал болж чаддаг.
YAMA брэнд минималист төрхийг зөвхөн хар, цагаанаар төсөөлдөггүй. Дайчин төрхийг тань илэрхийлэх улаан, байгалийн хайрган чулууг санагдуулам саарал, элсний ширхгийн цайвар өнгүүд ХАВАР, ЗУНЫ коллекцид хүч түрэн орж ирсэн юм.
Толгойгоо ороолтоор гоёсон, смоки будалттай бүсгүйчүүд Парис, Лондонгийн загварын чиг хандлагыг тодорхойлон #chicstyle-ийг бүрдүүлдэг.
Говь брэнд #chicstyle-ийг амилуулж, принттэй шааль хувцаслалтад ямар их чимэг нэмдгийг харуулахыг зорилоо.
Өдөр тутмын хувцаслалтын төгс төрхийг бүтээх принттэй шааль нь зөвхөн хүзүүний гоёл биш юм. Толгойн чимэг болон нөмрөг хэлбэрээр зүүсэн ч та загварлаг харагдах ба байгалийн өнгө, цэцэгс, абстракт гэх мэт олон төрлийн хэлбэр дүрстэй загвараас сонгох боломжтой.
Говь брэнд Германы алдартай дизайнер Anna Von Griesheim-тай хамтарсан ОНЦГОЙ ЗАГВАРЫН ПАЛЬТОНУУДЫГ цуврал болгон танилцуулж байна.
Бидний ээжүүд 1950-иад оны үед гоёмсог бүтэцтэй, загварлаг дизайнтай пальтонуудаар гангарч байсныг мартаагүй биз дээ. Ихэнх пальто урт загвартай байсан ба босоо зах, ханцуйг үслэг эдлэлээр чимсэн нь тансаг харагдуулдаг байлаа.
Харин дизайнер Anna Von Griesheim хуучны пальтоны загварыг бидэнд дахин сануулж, хувцасны чимэг болсон деталь хэсгүүдийг улам бүр баяжуулсан нь бүсгүй хүний эрхэмсэг төрхийг тодотгож чадсан юм.
Эмэгтэйчүүдийн биед тааламжтай, хөдөлгөөнд саадгүй байхыг эрхэмлэх үүднээс загварын түүхэнд нэрээ мөнхөлсөн алдартай дизайнерууд хэлхгэр пиджакийг бүтээсэн түүхтэй. Хэлхгэр пиджакийг чимэх хамгийн чухал хэсэг бол өвөрмөц төрхтэй дөрвөлжин хээ юм. Дөрвөлжин буюу тартан хээ нь уулархаг нутагт амьдрах Шотландуудаас гаралтай бөгөөд ямар ч стилийг амилуулдгаараа онцлог.
Мөн цамц, жинсэн өмдтэй төвөггүйхэн зохицох хэлхгэр пиджакийг өмсөхдөө өнгө сонголтыг анхааралтай сонгоорой. Учир нь хувцас загварын дүрэмд нэг дор 3 төрлийн өнгө болон хээг хээтэй холих нь үзэмжгүй харагдуулдаг гэж заасан байдаг.
Орчин үед биеийн галбир тодотгосон гэхээсэээ илүү бага зэргийн томдсон классик пиджак өдөр тутмын хувцаслалтыг чимэх болсон. Энэ төрлийн пиджак ямар ч төрлийн юбка, өмдтэй төвөггүйхэн зохицох бөгөөд хэтэрхий эрэгтэйлэг харагдана гэж бүү айгаарай.
Харин пиджакныхаа дотуур хоолойтой свитер өмсөн, ханцуйгаа шууж эмэгтэйлэг стилийг бүрдүүлэх боломжтой.