• My Account
    Нэвтрэх Бүртгүүлэх
  • Online shop
  • Gobi
  • Yama
  • Organic
  • Kids
  • Гэр ахуй
  • Аксессуар
  • Хямдрал
  • Мэдээлэл
Gobi Yama Organic Kids Гэр ахуй Аксессуар Хямдрал Мэдээлэл
  • ЭРЭЛХИЙЛЭЛ

    Цааш унших
  • НАМРЫН ӨНГИЙГ УРЛАХУЙ: YAMA БРЭНД

    Цааш унших
  • ДОНЖ НЭМЭГЧ

    Цааш унших
  • НЕОН ӨНГИЙН ДАВАЛГАА

    Цааш унших
  • ГАРИГ ЭРХЭСИЙН НӨЛӨӨЛӨЛ

    Цааш унших

НАМРЫН ӨНГИЙГ УРЛАХУЙ: YAMA БРЭНД

Амьдралд юу чухал болохыг, үй түмэн мэдээллээс үнэ цэнтэйг нь мэдрүүлж, энгийн хэрэглээг илүүд үздэг нь минималист хэв маяг.
Дэлхийн тансаг зэрэглэлийн брэндүүд ч энэ хэв маягаар хувцсаа бүтээн, байгальд ээлтэй үйлдвэрлэл, гар урлалыг тодотгох болсон.

YAMA брэндийн НАМАР/ӨВЛИЙН шинэ коллекци нь тансаг ноолууран утсаар цэмцгэр хэлбэр, нарийн сүлжээс, хээний давтамжийг хослуулсан загваруудыг онцлон уламжлалт энгийн сүлжээсийг орчин үеийн шоо болон хээтэй сүлжээс болгон хувиргаж, үслэг элементээр баяжуулан танилцуулж байна.

Байгаль дэлхий өнгөө хувиргахтай зэрэгцэн бидний хувцаслалт ч шилжин өөрчлөгддөг. Нууцлаг харанхуйг санагдуулах гүн сүүдэр, бэхний хөх, элс, какао, ирисний бор, тогос шувууны өд мэт ногоон, гарьхан цэцгийн дэлбээ мэт хүрэн өнгүүд YAMA брэндийн шинэхэн загваруудын илэрхийлэл юм.

Цааш унших

ӨӨРТӨӨ ИТГЭХ ХҮСЭЛ

YAMA брэндийн энэ оны хавар/зуны коллекци нь таныг зах хязгаар нь үл мэдэгдэм эсрэг туйлын ертөнц рүү хөтөлж, өнгөрсөн үеийн харилцан хамаарлаас ангид ирээдүйн мөн чанарыг тольдоно.

Ирээдүйг тольдох бидний ертөнц яг л ийм төрхтэй гэмээр зураглалыг энд буулгасан юм. Бүх зүй тогтол нь холимог болон хуваалцахад оршино: коллекцийн үзэл санаа, хэв маяг нь тэр чигтээ орчин үеийн чиг хандлагыг тодорхойлсон гэхэд болно. Загварын хэлбэр бүр сэдэлжүүлсэн ба деталь хэсгүүд нь дэлхийг бүхэлд нь багтаасан мэт гайхалтай зураглалууд тус коллекцид оршин буй...

Шинэхэн коллекцид романтик төрхийг тодотгох зөөлөн ягаан өнгө давамгайлсан. Өнгөний хослолын хувьд сувдан саарал, ягаан, мэдрэхүйн чанарыг өндрөөр илэрхийлэх шүр, эмэгтэйлэг байдлыг тодотгосон маргад зэрэг сэтгэл булаам өнгүүд зонхилжээ.

Энэ бол таныг шинэ сорилтод хөтөлж, сэтгэл хөдлөлийн оргилд хүргэх тансаг илэрхийлэмж юм.

Цааш унших

ЗҮГ ЧИГЭЭ ҮЛ АЛДАГЧ

YAMA брэндийн Намар/Өвлийн коллекци нь шинэлэг санаа, илэрхийлэлтэйгээр загварын ертөнцөд амилж байна. Бид эмх замбараагүй, утга учраа алдсан мэт эгэл бус ертөнцөд амьдарч байгаа хэдий ч зүг чиг, итгэл үнэмшлээ алдалгүй урагш тэмүүлж буй хүмүүн л зорьсондоо хүрдэг гэдгийг шинэхэн коллекциороо илэрхийлэхийг зорилоо Атгахад өд мэт, өмсөхөд нисэх мэт зөөлөн мэдрэмжийг таны насан туршийн хэрэглээ болгон урласан юм. Шаргал, графит, хөх ягаан, кофены бор өнгүүд нь хоорондоо эсрэг тэсрэг мэт боловч туйлын мөн чанараа алдалгүйгээр зэрэгцэн оршиж буйг шинэхэн коллекциос тольдох боломжтой. Загвар бүр цөөн тоогоор ГАЛЛЕРИА УЛААНБААТАР салбарт худалдаалагдах болно

Цааш унших

МӨН ЧАНАРЫН ИЛЭРХИЙЛЭЛ

Yama брэнд хүчирхэг, бие даасан, эрхэмсэг нэгнийг ХАВАР, ЗУНЫ шинэхэн коллекциороо илэрхийллээ.

 

Таны хувьд хэн хамгийн хүчирхэг вэ? Энэ асуултад та дэлхийн нөлөө бүхий эрхэм хүмүүсийг нэрлэж магадгүй. Харин бид ХҮЧИРХЭГ нэгэн бол та өөрөө гэж хэлнэ. Бид таны харцнаас амжилт өөд тэмүүлсээр буй хэзээ ч цуцашгүй дайчин чанарыг харж байна. Хэтэрхий их гоёл чимэглэл, бие барьсан даашинз таныг огтхон ч илэрхийлэхгүй. Харин өнгөний тунг тааруулж, судалт хээ, байгаль дэлхийтэй уусан шингэсэн хэв маяг таны бодит зураглал болж чаддаг.

YAMA брэнд минималист төрхийг зөвхөн хар, цагаанаар төсөөлдөггүй. Дайчин төрхийг тань илэрхийлэх улаан, байгалийн хайрган чулууг санагдуулам саарал, элсний ширхгийн цайвар өнгүүд ХАВАР, ЗУНЫ коллекцид хүч түрэн орж ирсэн юм.

Цааш унших
Өмнөх постууд
Сошиал медиа


  • ТУСЛАЛЦАА
  • Холбоо барих
  • Санал гомдол
  • Буцаах солих журам
  • Ноолуур арчилгаа
  • ҮЙЛЧИЛГЭЭ
  • Манай байршил
  • Хими цэвэрлэгээ
  • БИДНИЙ ТУХАЙ
  • Говь ХК
  • Брэндүүд
  • Салбар дэлгүүр
  • Ажлын байр
  • Нийгмийн хариуцлага
  • Тендерийн материал
  • ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ
  • СОШИАЛ МЕДИА
  • Facebook
  • Instagram
  • YouTube
  • OnlineShop
БИДНИЙ ТУХАЙ
  • Говь ХК
  • Брэндүүд
ҮЙЛЧИЛГЭЭ
  • Манай байршил
  • Хими цэвэрлэгээ
ТУСЛАЛЦАА
  • Буцаах солих журам
  • Ноолуур арчилгаа

© 1981-2019 Gobi Cashmere  
Need help?