ГОВЬ брэндийн ноолууран гутлыг өдөр тутамдаа гэрийн нөхцөлд хөнгөн цэвэрлэх зааврыг хэрэглэгч та бүхэнд хүргэж байна.
Доорх заавар нь зөвхөн хөнгөн, өдөр тутмын арчилгаа хийхэд тохиромжтой ба гүн бохирдолтой гутлыг ГОВЬ-ийн хими цэвэрлэгээний салбаруудад хандан цэвэрлүүлэхийг зөвлөж байна.
Таны хайртай ноолууран эдлэл урт удаан хугацаанд шинээрээ байгаасай гэж хүсэж байгаа бол зөв арчилгаа чухал. Бүх ноолуурыг заавал хуурай цэвэрлэгээнд өгөх шаардлагагүй. Бүтээгдэхүүний шошго дээр онцгойлон заагаагүй бол та ноолууран эдлэлээ гараар эсвэл угаалгын машинаар хялбархан угаах боломжтой.