Үйлчилгээний нөхцөл
1. Ерөнхий заалт
1.1 www.gobi.mn нь Говь ХК-ийн албан ёсны вэбсайт бөгөөд энэхүү нөхцөл, журам нь уг вэб сайтаар үйлчлүүлэх, бараа бүтээгдэхүүн худалдан авах болон буцаахтай холбоотой үүсэх бүхий л харилцааг зохицуулна.
1.2 Хэрэглэгч худалдан авалт хийх, вэбсайтаар үйлчлүүлэхээсээ өмнө журамтай танилцаж, зөвшөөрч баталгаажуулсан тохиолдолд вэб сайтаас худалдан авалт хийх, үйлчилгээ авах нөхцөл бүрдэнэ.
1.3 Э​нэхүү үйлчилгээний нөх​цлийн хэрэгжилтэд Говь ХК /цаашид www.gobi.mn гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч гэх/ нар харилцан энэхүү худалдан авалтын журмыг баримтална.
2. Вэбсайт ба түүний үйл ажиллагаа
2.1 www.gobi.mn худалдааны тэмдэгтүүд Говь ХК-ийн өмч бөгөөд энэхүү вэбсайтын лого, нэр, зураг, видео болон бусад мэдээ мэдээллийг хуулах, олшруулах, дуурайх, дамжуулах болон бусад хэлбэрээр ашиглахыг хориглоно.
2.2 www.gobi.mn нь 24 цагийн үйл ажиллагаатай бөгөөд энэхүү хугацаанд хэрэглэгч хэдэн ч удаа захиалга хийж болно.
2.3 www.gobi.mn ээс худалдан авалт хийх дараалал нь доорх байна
  • Хэрэглэгч www.gobi.mn вэбсайт руу өөрийн бүртгэлээр нэвтэрч орно.
  • Хэрэглэгч худалдан авах бүтээгдэхүүнээ www.gobi.mn вэб сайтаас сонгоно.
  • Хэрэглэгчийн сонгосон бүтээгдэхүүн сагсанд орж, нийт үнийн дүн бодогдон гарна.
  • Хэрэглэгч www.gobi.mn вэбсайтад бүртгүүлсэн ерөнхий мэдээллээс гадна шаардлагатай нэмэлт мэдээллүүдийг бөглөнө. Захиалга баталгаажуулахаас өмнө оруулсан мэдээллүүдээ сайтар хянах шаардлагатай.
  • Үйлчилгээний нөхцөл, хүргэлт болон нууцлалын журамтай танилцан зөвшөөрснөөр бүтээгдэхүүн захиалгын үйл явц цааш үргэлжилнэ.
  • Хэрэглэгч www.gobi.mn вэбсайтын санал болгож буй төлбөрийн хэрэгслүүдээс сонгон тухайн захиалгын төлбөрийг төлж, захиалгыг баталгаажуулна.
  • Хэрэглэгч өөрийн мэдээллийг дахин нягталж, хэрэв мэдээллээ буруу болон дутуу оруулсан тохиолдолд “Онлайн худалдааны зөвлөх”-тэй ажлын өдрүүдэд 08:00 - 17:00 цагийн хооронд холбогдон залруулах, таслан зогсоох арга хэмжээ авна.
2.4 Хэрэглэгчийн сагсан дахь бүтээгдэхүүн төлбөр төлөгдсөний дараа баталгаажна.
2.5 Захиалга хийх товчийг дарснаар таны захиалга хийгдэж, баталгаажуулсан и-мэйл очно.
2.6 Таны захиалсан бүтээгдэхүүний нөөц дууссан тохиолдолд захиалгыг баталгаажуулах боломжгүй.
2.7 Онлайн худалдааны зөвлөх нь дараах цагийн хуваариар ажиллана.
  • Ажлын өдрүүдэд “09:00” - “18:00” цаг
  • Амралтын өдрүүдэд “12:00” - “17:00” цаг
3. Худалдан авалтын журам
3.1 www.gobi.mn нь бүтээгдэхүүний талаарх ерөнхий мэдээлэл өгнө.
3.2 Бүтээгдэхүүний үнийг хэрэглэгчид урьдчилан мэдэгдэхгүй өөрчлөх боломжтой.
3.3 Санал болгож буй аливаа бүтээгдэхүүний тоо хэмжээг тухайн бүтээгдэхүүний үлдэгдлээр хязгаарлана.
3.4 www.gobi.mn нь зарим захиалгыг цуцлах эрхтэй бөгөөд бүтээгдэхүүнийг дамлан зарах зорилгоор их хэмжээгээр, олон удаа захиалсан захиалгыг ижил төрлийн нэр, данс, хаяг, мэдээлэлд үндэслэн цуцалж болно.
3.5 www.gobi.mn сайтын борлуулалтын идэвхжүүлэлт болон хөнгөлөлт, урамшууллууд нь дэлгүүр дээрх хөнгөлөлт, урамшуулал болон идэвхижүүлэлтээс өөр байж болно.
3.6 Онлайн худалдан авалтанд банкны болон бусад картын хөнгөлөлт үзүүлэхгүй.
3.7 Хэрэглэгчийн нэг удаагийн худалдан авалт нь ямар нэгэн хямдрал болон урамшуулалд хамрагдсан бол дахин өөр төрлийн урамшуулал тухайн худалдан авалтанд давхардуулан олгохгүй.
4. Төлбөр тооцоо
4.1 www.gobi.mn -ээс бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа заагдсан төлбөрийн хэрэгслүүдээс сонгон төлбөрийг урьдчилан төлсөн байна.
4.2 Хэрэглэгч бүтээгдэхүүний төлбөрийг заасан хугацаанд төлөхгүй бол уг захиалга баталгаажихгүй.
4.3 Худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийг хийхдээ мэдээлэл буруу оруулснаас үүдэн гарах эрсдлийг хэрэглэгч бүрэн хариуцна.
4.4 Худалдан авалтын нийт үнийн дүнд НӨАТ орсон бүтээгдэхүүний үнэ /НӨАТ-тэй/ болон 6.4 болон 6.5-т заасан хүргэлтийн зардал багтсан байна.
4.5 Таны захиалгын И-Баримт таны захиалагтай хамт уут эсвэл хайрцганд хүргэгдэнэ.
4.6 Хэрэглэгч захиалсан бүтээгдэхүүнээ бүрэн шалгаж баталгаажуулсны дараа И-Баримтыг уншуулна. И-Баримтыг уншуулсан тохиолдолд буцаалт хийх боломжгүй.
4.7 Хэрэглэгч гуравдагч этгээдийн мэдээллийг ашиглан төлбөр тооцоо хийсэн бол www.gobi.mn хариуцлага хүлээхгүй.
4.8 Төлбөр төлөхөд захиалгын дугаарыг гүйлгээний утга дээр заавал оруулах.
5. Худалдан авалтад анхаарах зүйлс
5.1 Аливаа хямдрал урамшууллын үргэлжлэх хугацаа, хямдралын хувь харилцан адилгүй байна.
5.2 Хэрэглэгчийн ашиглаж буй электрон хэрэгслийн өнгөний ялгарал (компьютер, гар утас, таблет г.м), нягтаршил зэргээс шалтгаалан бүтээгдэхүүний өнгө бодит өнгөнөөс ялгаатай харагдах боломжтойг анхаарна уу!
5.3 Та өөрийн захиалгын хүргэлт, бүтээгдэхүүний төлөвийг Миний захиалгууд хэсгээс харж, мэдээлэл авах боломжтой.
5.4 Таны захиалгын И-Баримт таны захиалагтай хамт уут эсвэл хайрцганд хүргэгдэнэ.
5.5 Бэлгийн карт нь /НӨАТ-гүй/ бэлэн мөнгө гэж тооцогдох тул бэлгийн карт худалдан авсан тохиолдолд И-Баримт олгогдохгүй болохыг анхаарна уу. Харин Бэлгийн картыг ашиглан худалдан авалт хийх үед И-Баримтыг 5.5 зүйлд заасны дагуу олгоно.
6. Хүргэлтийн нөхцөл
6.1 Улаанбаатар хот доторх хүргэлт захиалга баталгаажснаас хойш 48 цагийн дотор хийгдэнэ.
6.2 Хөдөө орон нутгийн хүргэлт Монгол шуудангаар 3-10 хоногийн дотор хийгдэнэ.
6.3 Захиалгыг утсаар холбогдон хүтгэлтийг хаяг, хүргэлт хийх хугацааг баталгаажуулсны дараа хүргэлт хийнэ. Хүргэлт хийх үед утсаа нээлттэй байлгах, хаяг дээрээ байх шаардлагатай.
6.4 Улаанбаатар хотоос бусад орон нутгийн 201,000₮-с дээш үнийн дүнтэй захиалгын хүргэлт үнэгүй, 200,000₮ хүртэлх үнийн дүнтэй захиалгын хүргэлтийн төлбөр болох 7,500₮ - 11.500₮-ийг худалдан авагч нэмж төлнө.
6.5 Улаанбаатар хот доторх 201,000₮-с дээш үнийн дүнтэй захиалгын хүргэлт үнэгүй, 200,000₮ хүртэлх үнийн дүнтэй захиалгын хүргэлтийн төлбөр болох 5,500₮-ийг худалдан авагч нэмж төлнө.
6.6 Давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, цаг агаарын байдал, бүх нийтийн хөл хорио болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаанд бараа хүргэлт саатах бүрт хэрэглэгчдэд нэн даруй мэдэгдэнэ.
6.7 Хүргэлтийн бүс:
  • Зүүн - СХД: 21-р хороо
  • Хойд - ЧД: 32 тойрог
  • Баруун БЗД - 16-р хороолол
  • Урд - ХУД: Зайсан, Яармаг, Нисэх
6.8 Хэрэглэгч захиалсан барааг хүлээн авахдаа сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгасны дараа захиалга хүргэлтийн маягтад гарын үсэг зурж хүлээн авна. Гарын үсэг зурж, хүлээн авснаар бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн мэдэлд бүрэн шилжсэнд тооцно.
6.9 И-баримтыг хэрэглэгчийн худалдан авсан бүтээгдэхүүнтэй хамт илгээнэ.
7. Вэбсайтын хэрэглэгч ба бүртгэл
7.1 www.gobi.mn -ээр үйлчлүүлэхдээ хэрэглэгч өөрийн мэдээллээ бүртгүүлсэн байна.
7.2 Хэрэглэгч вэбсайтын бүртгэлд өөрийн мэдээллээ үнэн зөв, тодорхой оруулах үүрэгтэй бөгөөд өөрийн мэдээллийн үнэн зөв байдлыг хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
7.3 Мэдээлэл буруу оруулснаас үүдэн гарах аливаа асуудлыг компани хариуцахгүй болно.